IQ гэж юу вэ?
IQ нь, оюуны хөгжлийн vзvvлэлт гэсэн vг. Өөрөөр хэлбэл, IQ нь тухайн хvvхдийн оюун ухааных нь ерөнхий хөгжил, боловсролын тvвшин, төрөлхийн өгөгдөхvvн, гоц авьяас чадвар зэргийг харуулдаг багц vзvvлэлт юм.Хvний оюуны чадавхийг илэрхийлдэг тестэн аргыг 1905 онд Францын эрдэмтэн А.Бине санаачилсан бөгөөд 1916 онд АНУ-ын Станфорд -ын их сургуулийн профессор сэтгэл зvйч, сорил судлаач Л.Терман коэффициентээр илэрхийлэх аргыг олсон. Тэрээр 1926 онд АНУ-ын vндсэн иргэд болон АНУ-д цагаачлан суурьшсан Итали, Еврей хvмvvсийн оюуны хөгжлийг тусгай сорилоор оношлон судалж, сэтгэл судлалын шинжлэх ухаанд IQ, IQ тест гэсэн нэр томъёонуудыг оруулсан тvvхтэй. Vvнээс хойш өдгөөг хvртэл өндөр хөгжилтэй барууны орнуудад хvvхдийн нуугдмал гоц авьяас чадварыг илрvvлэх, оюун ухааны хөгжил, боловсролын тvвшин, сэтгэлгээ, сэтгэх хурд зэргийг нь хөгжvvлэхэд IQ тестийг өргөн хэрэглэх болсон.
. Хvний бага залуу насанд оюуны чадвар хурдтай нэмэгддэг. Энэ vйл явц хvvхдийг 7-18 настай байх vед нь илvv их ажиглагддаг. Энэ vеийг "Хvvхдийн оюуны хөгжлийн нас" гэдэг бөгөөд оюуны хөгжлийн насандаа л оюун ухаанаа хөгжvvлбэл илvv vр нөлөөтэй байдаг.
XXI-р зууны Монголын иргэд оюунлаг сэтгэхvйтэй, өндөр IQ-тэй байх ёстой. Шинэ зуунд оюуны чадвар сэтгэлгээний хурд л тухайн хvний vндсэн хэмжvvр болно. Учир юун гэвэл шинэ зуун-мэдээлэл, оюуны эрин vе. Энэ зуунд бид оюунлаг хvнийг л шvтэж амьдарна.
XXI-р зууны Монголын иргэд оюунлаг сэтгэхvйтэй, өндөр IQ-тэй байх ёстой. Шинэ зуунд оюуны чадвар сэтгэлгээний хурд л тухайн хvний vндсэн хэмжvvр болно. Учир юун гэвэл шинэ зуун-мэдээлэл, оюуны эрин vе. Энэ зуунд бид оюунлаг хvнийг л шvтэж амьдарна.
Categories:
Ur chadvar ni medleg turshlagin tsogts bol huvi huni unet zuil ni zuvhun IQ-r hyazgaarlagdahgui.
аан үнэн